Sunday, June 1, 2008


Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо
залгидаг тэвчээрт чинь
би хайртай
Дүрлэгэр алаг нүдэнд чинь
хайр ноцлооч дурлажээ гэж
дэлбээгээ нээдэггүй уруулд
чинь би хайртай
Дурлал шаналал хоёрыг зүрхэндээ тээж шархатчихсан
мөртлөө өөрийгөө хармалдагт чинь би хайртай...

Дурлалын навчсыг салхи сэрвэгэнүүлж
Дуугүйхэн харцанд чинь сэтгэл уярч

Дундаа тавьсан дурлалын дарсыг
Дуустал нь ганц чамтайгаа л уухсан


Энэ Миний хайртай адилхан
байгаа биз хайраа

Дэлгэр залуу насыг чин хайрлаж явдагтаа сөгдөе
Дэндүү гэнэн харцаа унагаж явдагтаа сөгдөе
Үес аясхан бороон дор үгүйлж явдагтаа сөгдөе
Үүр шөнийн заагаар зүүдэлж сэрдэгтээ сөгдөе